Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг баталжээ. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийлээ. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бэлтгэл ажил болох иргэдийг нүүлгэн шилжүүлэх, соёлын өвийг авран хамгаалах ажлыг 2024 онд бүрэн дуусгана.