Сүүлд шинэчлэгдсэн:27 мин
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийн 28.3.3, 28.3.7-т заасан шаардлага хангаагүй буюу сонгуулийн зардлын тайлан гаргах талаарх журам зөрчсөн үндэслэлээр Их эв нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Монгол шинэчлэлт намын Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохыг татгалзаж шийдвэрлэв.
Үйл явдал
Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр буюу Сансрын тунель орчимд өнөөдөр өглөө 06.58 цагт авто осол гарчээ. Ослын улмаас нэг хүн бэртэж, эмнэлгийн тусламж авсан байна.
 
Зээлийн хүсэлтээ өгөөд шаардлага хангасан иргэн бүр орон сууцны зээлд хамрагдах боломж бүрдэж байна. Хоёрдугаарт, Хуримтлалын нэгдсэн сангийн хууль батлагдсанаар иргэн бүрийн нэр дээр ирэх 7 хоногоос данс нээгдэнэ. 
“Playtime”наадмын энгийн зэрэглэлтэй тасалбарыг 2024 оны 5-р сарын 14-нийг хүртэл 30 хувийн буцаан олголттой авах боломжтой бөгөөд нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 300,000 төгрөг байна. Үүнээс гаднабуцаан олголттой байгууллагуудын  тоо нэмэгдсэн  бөгөөд харилцагч та бүхэн К картаа ашиглан 2024 оны 5-р сарын 25-ны өдөр хүртэл дараах байгууллагуудаас худалдан авалт хийгээд үнийн дүнгийн 20-30 хувийг буцаан авах боломжтой юм. Нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 100,000 хүртэлх төгрөг байна.
Япон улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна. Газар хөдлөлт далайн гадаргаас 50 км-ийн гүнд болсон бөгөөд цунами үүсэх аюул байхгүй гэж тус улсын Цаг уурын агентлаг мэдэгдлээ. 
Өнөөдөр бяцхан дуучин Б.Бат-Энэрэл багш, Ардын жүжигчин С.Батсүхэд зодуулах шахлаа гэсэн бичлэг, мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан байв. Харин энэ зүйлд Ардын жүжигчин тайлбар хийжээ. Тэрбээр "Хэн байснаа бүү март.  Юм ер нь хэмжээ хязгаартай байсан нь дээр. Манай студи камертай, зодлоо гэж худлаа жүжиглэхгүй шүү. Удаан тэвчлээ, нэр төрөө сэргээлгэхээр өгчихлөө. Худлаа хэлж болохгүй, араа даагаарай" гэжээ.
ШИНЭ МЭДЭЭ