Эрх баригч хүчний их хагарал байнгын үйл ажиллагаатай парламентыг гацааж, УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар чөлөөлүүлэх хуулийг Ерөнхийлөгчийн санаачлагаар батлуулж, МАН-ын экс дарга М.Энхболдыг УИХ-ын даргын албан тушаалаас нь огцруулаад байгаа. Тиймээс ч нэг нам парламентад олонхийн суудал эзэлснээр төр тогтвортой байна гэсэн ойлголтыг МАН бүрэн эвдэж, үнэмлэхүй олонхийн хагарал төрийн дархлааг сулруулдгийг сонгогчдын “яс маханд шингэтэл” ойлгууллаа. Одоо ч төр, засаг тогтворгүй байх нөхцөл үргэлжилж байгаа.