Үндэсний орон сууцны санхүүжилтийн тухай хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжлээ. Ипотекийн зээл авч байгаа иргэдийн ихэнх нь сарын 2 сая төгрөгөөс дээш орлоготой байна. Түүнээс доош орлоготой айлууд ипотекийн зээл хамрагдаагүй гэсэн үг. 2013-2024 оны хугацаанд 7.6 их наядын 104 мянган айлд орон сууцны зээл олгосон.