УИХ-ын даргын дээрх байр сууринаас харвал чуулган удахгүй буюу энэ долоо хоногт ч завсарлаж магадгүй байна. Чуулган завсарлахтай зэрэгцэн Хянан шалгах түр хорооны сонсголуудыг цуцлах асуудал яригдана. Одоогоор УИХ-ын хянан шалгах тухай хуулийн хүрээнд байгуулагдсан гурван ч сонсголын түр хороо байгуулагдаж, зарим нь сонсголын товоо зарлаад байна.