Цар тахлын үед өрх бүрд нэг сая төгрөг олгож,, аж ахуйн нэгжүүдээ дэмжих санал бол Ерөнхийлөгчийн шинэ жилийн мэндчилгээний сюрприз байсан. Энэ саналд эрх баригчид түдгэлзсэн байр суурь илэрхийлсээр өнөөдрийг хүрч байна. УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн энэ саналыг хэлэлцэнэ гэснээс дэмжинэ гэдгээ илэрхийлээгүй бол УИХ-ын дарга дөрөвдүгээр сард тэтгэвэрийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг олгох талаар үг унагасан байдаг. Сураг алдарсан "нэг сая төгрөг"-ийн чимээ хаврын чуулган, Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцээд дахин сөхөгдөх нь дамжиггүй.