Даамын УАШТ-д өрсөлдөж байгаа тамирчдын танилцуулгыг хүргэж байна
2012-05-16

Лодоншаравын Дагвадорж, спортын мастер, 43 настай. 1980 оноос тоглож эхэлсэн, уран зохиолын ном унших хоббитой, “Тиймээ, тийм” гэж хэлэх дуртай. Санжаагийн Даваадорж, спортын мастер, 40 настай, 1985 оноос тоглож эхэлсэн, 1989 оны Өсвөрийн Улсын аварга, УАШТ-ний мөнгө, хүрэл медальтай. ОУМ болох хүсэлтэй. Энх-Амгалангийн Энх-Эрдэнэ, спортын мастер, 24 настай, 2001 оноос тоглож эхэлсэн, Өсвөрийн Улсын хошой аварга, Залуучуудын Улсын хошой аварга, 2009 оны УАШТ-ний хүрэл медальтай, даамын спортоор ОУИМ болох зорилготой. Цогтбаатарын Сүхбат, спортын мастер, 15 настай, БТСДС-ийн сурагч. 2006 оноос тоглож эхэлсэн, 2010 оны өсвөрийн улсын аварга, Хүүхдийн спортын IV их наадмын аварга, даамын дэлхийн аварга болох хүсэлтэй, “Сур сур дахин сур” гэж хэлэх дуртай. Дэлэгийн Баттулга, FMJD мастер, 36 настай, “Мега старс” клубын тамирчин, 1986 оноос тоглож эхэлсэн. УАШТ-ий 5 мөнгө, 3хүрэл медальт, Азийн түргэн тоглолтын алтан медальтай Дөлийн Эрдэнэбилэг, Их мастер, 34 настай, Эрдэнэс таван толгой ХК-ийн тамирчин. 1989 оноос тоглож эхэлсэн, Улсын 10 удаагийн аварга, Ази тивийн 4 удаагийн аварга Цэрэндоржийн Балжинням, спортын мастер, 35 настай. 1990 оноос тоглож эхэлсэн, Ази тивийн хүүхдийн анхдугаар их наадмын аварга Доржсүрэнгийн Эрдэмбилиг, спортын мастер, 29 настай, ДЦС-IV ТӨХК-ний тамирчин. 1990 оноос тоглож эхэлсэн, 2011 оны УАШТ-ний мөнгөн медальтай, Улс болон тив, дэлхийн аварга болох хүсэлтэй. Байгалийн үзэсгэлэнт газраар аялах хоббитой, “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж хэлэх дуртай. Цэрэнбямбын Отгонбилэг, спортын дэд мастер, 15 настай, “Эхлэл” сургуулийн сурагч. 7 настайгаасаа тоглож эхэлсэн, 2007 оны Азийн өсвөрийн аварга, 2012 оны өсвөрийн Улсын аварга, өсвөрийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, 2011 оны залуучуудын УАШТ-ний мөнгөн медаль, Golden Horse Cup 2010 тэмцээний 12-р байр, 2011 оны өсвөрийн ДАШТ-ний 9-р байр, 2011 залуучуудын ДАШТ-ний 23-р байр, дэлхийн аварга , их мастер болох хүсэлтэй. Мананжав Дүүрэнбилэг, спортын дэд мастер, 22 настай, их эмч мэргэжилтэй, “Сод монгол” ХХК-ний тамирчин. 2001 оноос тоглож эхэлсэн, өсвөрийн Улсын аварга, Хүүхдийн Спортын II их наадмын хүрэл медальтай. Сагс тоглох хоббитой, “Сур сур бас дахин сур” гэж хэлэх дуртай. Отгонбаярын Түвшинболд, Олон улсын мастер, 43 настай, эдийн засагч мэргэжилтэй. 1976 оноос тоглож эхэлсэн, 2000 оны Лондонгийн олимпиадын түргэн тоглолтын аварга, Азийн аваргын хүрэл медальтай, 2000 оны Улсын аварга. Равжирын Манлай, FMJD мастер, 35 настай, сэтгүүлч мэргэжилтэй. 1988 оноос тоглож эхэлсэн, Ичүний ОУ-ын тэмцээний аварга, Азийн аваргын хүрэл медальт, 2007 оны Улсын аварга, УАШТ-ний 2 мөнгө, 1 хүрэл медальтай, МБАТ-ний спартакиадын мөнгөн медальтай. Галсангийн Дүгэрсүрэн, спортын мастер, 56 настай, Аналитик химич мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн тамирчин. 1976 оноос тоглож эхэлсэн, УАШТ-ий хүрэл медальтай. Бүжиглэх хоббитой, “Чи чадна” гэж хэлэх дуртай. Сүхээгийн Нямгэрэл спортын мастер, 20 настай, МУИС-ийн оюутан. 2000 оноос тоглож эхэлсэн, Азийн хүүхдийн IV наадмын мөнгөн медальт, Залуучуудын Улсын аварга, залуучуудын лигийн аварга болон мөнгөн медальтай. Сагс, биллиард тоглох хоббитой, “Би чаднаа” гэж хэлэх дуртай. Мижгээгийн Хишигбаяр, спортын мастер, 48 настай, Хуульч, мөрдөн байцаагч мэргэжилтэй. 1977 оноос тоглож эхэлсэн, ОХУ-д болсон ОУ-ын тэмцээний мөнгөн медальт, “Улаанбаатар-95” ОУТ-ийн мөнгөн медальт, Улаанбаатар хотын 6 удаагийн аварга, Улсын 3 удаагийн аварга, УАШТ-ий 2 мөнгө, 1 хүрэл медальт, МБАТ-ний спартакиадын мөнгөн медальт, Олон Улсын Мастер болох хүсэлтэй. Яруу найраг унших хоббитой, “Санаа зөв бол заяа зөв” гэж хэлэх дуртай. Болдбаатарын Намуун, спортын мастер, 18 настай. 2004 оноос тоглож эхэлсэн, Өсвөрийн Улсын аваргын мөнгө, хүрэл медальт, Дэлхийн аварга болох хүсэлтэй. Ном унших хоббитой, “Сэтгэл байвал зүрх цохилно” гэж хэлэх дуртай. Мөнхбаатарын Нямжаргал спортын мастер, 16 настай, нийслэлийн 1 дүгээр сургуулийн сурагч, “Ялгуусан” ХХК-ний тамирчин. 2004 оноос тоглож эхэлсэн, Ичуний ОУТ-ний мөнгөн медальт, Азийн эмэгтэйчүүдийн аваргын хүрэл медальт, өсвөрийн Улсын 6 удаагийн аварга, залуучуудын Улсын аварга, Улсын аваргын хүрэл медальтай, ОУИМ болон дэлхийн аварга болох хүсэлтэй. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж хэлэх дуртай. Батцэнгэлийн Мөнхтуяа спортын дэд мастер, 23 настай, эдийн засагч мэргэжилтэй. 2005 оноос тоглож эхэлсэн, өсвөрийн Улсын аварга, залуучуудын Улсын аварга. Ном унших хоббитой. Эрдэнэцогтын Мандахнаран, Спортын мастер, 21 настай, ХААИС-ийн оюутан, Эй Би Би Консалтинг ХХК-ний тамирчин. 1998 оноос эхэлж тоглосон, Азийн түргэн тоглолтын хүрэл медальт, Азийн хүүхдийн III их наадмын тусгай байрын шагналт, Улсын аварга, Улсын аваргын мөнгөн медальт, эмэгтэйчүүдийн Дэлхийн 11 удаагийн аварга Зоя Голубевагийн рекордыг эвдэх хүсэлтэй. Судоку тоглох хоббитой, “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж хэлэх дуртай. Цэрэнбямбын Энхзаяа, спортын мастер, 26 настай, нягтлан бодогч мэргэжилтэй, MCS APB ХХК-ний тамирчин. 1997 оноос эхэлж тоглосон, Азийн хүүхдийн II их наадмын мөнгөн медальт, Улсын хошой аварга, өсвөр болон залуучуудын Улсын аварга, Улсын аваргын мөнгөн медальт, ОУ-ын их мастер болох хүсэлтэй. Ном унших хоббитой. А.Алт
Shuud.mn
Сонин хачин
Энэ одоо юу ч болоогүй хэдэн пацаан нь юу сүрхий өөрийгөө танилцуулдаг юм бэ дээ. орчин үеийн мал пацаануудын нэг юмуу
2012-05-17
Манлайг дэмжиж байна аа
2012-05-17