Хаан банкны залилагчийг шүүнэ
Хаан банкыг залилсан хэрэгт холбогдсон Д.Энхмандахад холбогдох хэргийг шүүх хурал маргааш 10.00 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд болно. Түүнийг Хаан банкнаас бусдын нэрийн өмнөөс гарын үсэг зурж, 30 сая төгрөгийн зээл авсан, бусдын өмч хөрөнгийг зарсан хэрэгт буруутгаж байгаа юм. Хуралд улсын яллагчаар Б.Чимгээ, даргалагч шүүгчээр Г.Есөн-Эрдэнэ, хохирогчоор "Эрдэнэ-Суварга" компанийн захирал Д.Бат-Эрдэнийн эхнэр Б.Сувдаа, шүүгдэгч Д.Энхмандахын өмгөөлөгчөөр О.Баасанхүү оролцоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ