Зэвсэглэсэн Тува иргэнийг саатуулжээ
2012-05-18

Монгол Улсын хилийн 0245 дугаар ангийн хариуцсан хэсгээр энэ сарын 10-ны өдөр ОХУ-ын талаас хоёр явган хүн хил зөрчин орж иржээ. Хилчид тэднийг саатуулах үед нэг нь зугтаж амжсан байна. Саатуулагдсан хил зөрчигч нь ОХУ-ын Тува улсын иргэн Сотпа Мариян Орланович гэгч байсан бөгөөд мал хулгайлах зорилгоор хил зөрчсөн нь тогтоогджээ. Тэрбээр мал хулгайлах үед биедээ “Вепрь” маркийн 7,62 мм-ийн винтов буу, 15 ширхэг сум  авч явжээ. Хил зөрчигч нь ОХУ-ын Мөнгөн тайга хошууны Кызыл тосгонд амьдардаг нэгэн бөгөөд 2008 онд Монгол Улсын талаас долоон тооны үхэр хулгайлсан хэргээр Тува улсын шүүхээс дөрвөн жилийн ял сонсож байсан аж. Тэрбээр шийтгүүлсэн ялынхаа 1.8 жилийг биеэр эдлээд гарч ирсэн байжээ. Одоо уг этгээдийг хуулийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин
mal shig buudaldaaa uyn enerengui hilcin bee aan shuud buud
2012-05-18
Butehgui MGL:
За яахав дээ хөөрхий, шийтгэл хүлээх н тодорхой, энэ хүн манай улсын жинхэнэ луйварчин дарга нарийг бодвол хэдэн үхэр л хулгайлах санаатай байсан бна шд
2012-05-18
иймэрхүү юмнууудыг баривчлах үед эсэргүүцэл үзүүлсэн гээд барьсан газраа шууд буудчихгүй
2012-05-18
Buudaad unaga l daa. Tegvel hashrana.
2012-05-18