
Өнгөрсөн сарын 27, 28-ны өдрүүдэд болсон хүчтэй цасан шуурганаар Монгол Улсын хилийн 0184 дүгээр ангийн хариуцсан хэсгээр хилд 1489 толгой мал тулсныг хилчид тогтоож, эздэд нь хүлээлгэн өгсөн байна. Ингэснээрээ хилчид иргэдэд учирч болох 532.7 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.
Мөн тухайн өдөр тус хилийн заставын хариуцсан хэсгээр дотоодоос шуурганд уруудан хил давсан 200 гаруй бог малын ул мөрийг хилчид илрүүлэн, БНХАУ-ын талд мэдэгдэн хилийн төлөөлөгчийн уулзалтаар буцаан авч малын эзэн Сүхбаатар аймгийн Дарьганга сумын II багийн иргэн Г.Хүрэлбаатарт хүлээлгэн өгч хохиролгүй болгосон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ