Ц.Оюунгэрэл: Хэритейжид эрүүгийн хэрэг үүсгэсэн
2012-05-21

Монголын говиос 2005 онд олдсон хэмээн яригдаж буй Тиранозаурус Батаар үлэг гүрвэлийг Нью-Йоркт 1.05 сая ам.доллараар дуудлага худалдаагаар худалдсан гэх мэдээлэл гарсан. Дээрх мэдээллийн талаар Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа. - Тиранозаурус Батаарыг худалдсан гэх мэдээлэл гарлаа. Яагаад шүүхээр худалдахыг хориглосон худалдаа хийгдсэн бэ? -Монгол Улс өөрийнхөө нутгаас олдсон нэн үнэ цэнэтэй ховор олдворуудыг нэхэмжилж эхэлснээрээ дэлхийн хууль бус  палентеологийн зүйлсийг худалдан авч байдаг бүлэглэлд ёс зүйн хувьд цохилт өглөө. Ингэж хэлэхийн учир нь Тиранозаурус Батаарыг худалдаж авна гэж өргөдлөө өгсөн байсан дуудлага худалдаанд оролцогч 60 гаруй хүн нэрээ татсан. Тэд хулгайгаар орж худалдагдсан байж болзошгүй зүйлд мөнгөө үрэхийг хүсэхгүй байна хэмээн нэрээ татсан. Энэ нь дуудлага худалдаа явуулах гэж байсан талд асар том цохилт болсон гэж үзэж байна. Тэд 10 сая ам.долларын наймаа хийнэ гэж бодож байсан бол тэр нь талаар өнгөрлөө. Тус байгууллага ямар нэг худалдан авагчгүй болсон боловч нэрээ нууцлахыг хүссэн худалдан авагч гарч ирж, 1.05 сая ам.доллараар худалдсан. Тэд нөхцөлд худалдаа хийлээ. Энэ нь цаад хүн нь шүүхийн маргаангүй болохоор нь авъя гээд мөнгөө урьдчилж өгч байгаа худалдааны хэлбэрийг хэлдэг. Гэтэл нөхцөлт худалдаа байтугай, ил тод худалдаа хийх эрх үүсээгүй нөхцөлд худалдаа хийгдлээ. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг зөрчиж, тодорхой худалдаа хийсэн учраас шүүхийн шийдвэрийг хүндэтгээгүй, зөрчсөн, бүрэн биелүүлээгүй гэсэн заалтуудаар Хэритейжид эрүүгийн хэрэг үүсгэж байгаа. Энэ зүйлд гаргасан хохирлоо хэд дахин нугарсан торгууль төлөх эсвэл хорих ял эдлэхээр заасан байдаг. Ямар хэмжээний торгууль ногдуулах, ямар хуулийн үр дагавар ирэхийг шүүх шийднэ. Өөрсдийг нь эрүүгийн хариуцлага татахад эрсдэл дагуулсан зүйл байгаа нь тухайн компанид Тиранозаурус Батаарыг өгч заруулж байгаа нэрээ нууцалсан этгээд үлэг гүрвэлээс бушуухан салахын түүс болж байгааг илтгэж байна. -Үлэг гүрвэлийн олдворыг цаашид хаана хадгална гэсэн үг вэ? -Үлэг гүрвэлийг одоо хаа нэг газар руу зөөх шийдвэр нь гараагүй байгаа. Шүүхийн шийдвэр эцэслэн гартал уг үлэг гүрвэлийг хааш нь ч хөдөлгөхгүй байх захирамж гарсан. Шүүхийн шийдвэрийг үл биелүүлдэг байгууллагын байранд үлэг гүрвэл байгаа учир үүнийг шүүхийн шийдвэрийг хүндэтгэдэг хөндлөнгийн субьектын байранд шилжүүлэх үйл ажиллагаа хийгдэж магадгүй. Хэрэв ингэвэл үлэг гүрвэлийн ясан дээр палентеологчид судалгаа хийж, энэ Монголоос гардаг яс мөн байна гэдгийг тогтоох боломжтой. Мөн шүүх дээр өмчлөлийн маргаан гарч байгаа тохиолдолд талууд бие биедээ мэдэж байгаа бүх мэдээллээ гаргаж өгөхийг АНУ-д хуульчилсан. Мэдээллээ илчлэх тухай хуулиар бид Монгол Улсынхаа бүх хуулийг англи хэл дээр гаргаж өгч, яагаад үүнийг Монголынх гэж үзэж байгаагаа эрдэм шинжилгээний бүх нотлох баримтаа гаргаж өгөх ёстой. Америкын зүгээс үлэг гүрвэлийн яс хэний эзэмшилд явж байгаад яаж энд ирсэн, ямар замаар эдгээр хүмүүсийн гарт орсон бэ гэдгийг өгөх ёстой. Гэтэл тэд зөрүүтэй ойлголт төрөхүйц мэдээллүүд өгч байна. -Тухайлбал? -“Хэритейжи”-ийнхэн хоёр хоногийн өмнө өгсөн ярилцлагадаа “Энэ үлэг гүрвэл Монголын говиос олдсон. Монголын говиос олдоод, англид хадгалагдаж байгаад Америкт ирж угсарагдсан гэж английн нэг сонинд ярьсан байсан. Тэгсэн атлаа Америкийн сонингуудад “Хаанаас гаралтайг нь бид мэдэхгүй. Төв азийн аль нэг улсаас гаралтай гэсэн. Монголоос гаралтай гэдгийг нь монголчууд өөрсдөө нотолно биз гэж ярьж байна. Эдний компани үлэг гүрвэлийг худалдсан, худалдан авсан хүнээ их нууцалж байгаа. Дээрх нууцыг энэ компани зөвхөн шүүхийн шийдвэрээр задруулна байх. Монголыг төлөөлж уг хэрэг дээр ажиллаж байгаа хуульчдад нууц гээд үүнийгээ хэлээгүй байсан. -Та сая үлэг гүрвэлийг хөдөлгөхөөр болбол эрдэмтэд судалгаа хийх боломжтой болно гэсэн. Энд Монголын эрдэмтэд оролцох боломж бий юу? -Хуулийн процетурыг би сайн мэдэхгүй байна. Олдвор дээр шинжилгээ хийхээр болбол шүүхээс шинжээч гэрч томилно байх. Ингэж томилогддог хүмүүс дэлхийн төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Үүнд нь тэнцэх эсэхийг одоо хэлэх боломжгүй. -Гадны зарим сайтуудад манай талаас уг худалдааг хойшлуулж өгөх тухай өргөдлөө худалдааны өдрөөс 48 цагийн өмнө өгөх байсан. Манайх хугацаандаа дээрх мэдээллийг явуулаагүйгээс үүдэн энэ худалдаа явагдсан гэж үзсэн байсан? -Дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар энэ мэдээг 48 цагийн өмнө мэдээлсэн. Америкийн ямар ч хуулиар тэдний компанийн дүрэм, АНУ-ын хууль шал өөр асуудал. Хуулиар шүүхийн шийдвэрийг хүлээн авсан мөчид хохирол учираагүй бол энэ үйлдлийг таслан зогсоох ёстой. Энэ нь нэг минут, 24 цагийн өмнө байх эсэх нь хамаагүй байдаг. Манай Монголын гомдол 48 цагийн өмнө гарсан нь тэдний хувьд хэтэрхий хожуу болсон байж магадгүй. Гэхдээ шүүхийн шийдвэр 24 цагийн өмнө гарсан. Тэд авсан байсан. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй хүн танилцангуутаа биелүүлэх ёстой. Тиймээс тэр компани 48 цаг гэдгээрээ маргалдаад Монголын талыг ялж чадахгүй. -Практик дээр иймэрхүү маргаан хэр олон гарч, хэрхэн шийдэгдсэн байдаг юм бэ? -Манайх шиг ийм маргааныг өмнө Аргентин улс гаргаж байсан. Яг дуудлага худалдаа болохын өмнө манайх шиг худалдааг зогсоож, шүүхээс өмчлөлөө тогтоолгож, үнэт зүйлээ авсан байдаг. Египт мөн пирамид орчмоос олдсон үнэт зүйлсээ авсан. Аргентин улс палентеологийн олдвороо маргаан үүсгэн авч байсан тул манайх Аргентины Засгийн газраас зөвөлгөө авах холбоо тогтоож байгаа. Ингэвэл олон улсын интерполыг татан оролцуулж, мөрдөн байцаах ажиллагааг дэлхийн хэмжээнд явуулж,  үнэт олдвороо олсон туршлагаасаа бидэнд зөвлөх юм. Сүүлийн үед улс орнууд дэлхийн үнэт олдворуудаа нэхэмжлэх ажлыг хийдэг болжээ. Өмнө нь энэ хууль бус сүлжээний эсрэг дэлхий нийтээрээ хамтран тэмцэх хүсэл зориг, боловсрол дутуу байсан гэж үзсэн. Ийм зүйлд залуучууд их идэвхтэй оролцдог байсан. -Нотлох баримт бүрдүүлэх ажил хэр урагштай байна вэ? -Энэ ажлыг хуулийнх нь талаас П.Цагаан зөвлөх ахлан ажиллаж байгаа. П.Цагаан зөвлөхөөс дотоодод болж байгаа хуулийн асуудлыг тодруулбал илүү их мэдээлэлтэй байна байх. Би одоогийн байдлаар зөвхөн гадаад харилцааны хэмжээнд зөвлөгөө өгч, хамтарч ажиллаж байна. С.Заяа  
Shuud.mn
Сонин хачин
а:
Элбэгдоржийн Гадаад бодлогын зөвлөх Оюунгэрэл эгч үнэхээр сайхан ярьжээ. Дэмжиж байна. Батаарыг эргүүлж авъя.
2012-05-22
LOL:
ZAA HOO ENE CHIN HEN GEDEG CHEBURASHKA VE ?ENUUNTEI ENUUNGUI AVAH YOSTOI YUM AA AVCH L TAARAA
2012-05-22
Юуг нь ч мэдкүү дуракууд тэнэгтэж баахан тэнэг коммент бичих юм аа Элбэгээ Оюунгэрэл 2 чинь жинхэнэ дэлхийн боловсролыг эзэмшсэн эх орончид за монголын өв монголд ирэх л болно
2012-05-22
Tseveen:
Уг гарал нь манйх юм бол буцааж авсан нь дээрдээ.Гэхдээ үүнээс чухал олон асуудал байхад манай ерөнхийлөгч түүний зөвлөх нар яагаад дуугүй байгаад байна вэ.Өмнийн говийн элс компаний асуудал,5-н толгойн эзэн нь чухам хэн болох,цөмийн хаягдал булшлах гэсэн асуудал гэх мэт маш олон чухал асуудлаас яагаад тойроод байна вэ.Ерөнхийлөгч маань мэдэж л байдаг байх даа.Америк эзэн нь байгаа юм чинь тэр хэдэн хөсөрийн ясыг манайх авч л таарна,манай Элбэгээ ардын баатар болж,зөвлөх нь УИХ-ын гишүүн болох оноо цуглуулж л таарах байхдаа.Харж л байгаарай.
2012-05-22
эх:
эх орныхоо тухай бодож яваа хүнийг бүү муул та нар хужаа юм уу
2012-05-22
ZA TENEG AVGAI MIN AMERIK CHAMD EGJEV GEJ BITGII SONGUULIIN SHOU HIIGEED BAI HEGSHIN GADAAD NEHREESEE HARIUGIIN AVAH GEJ BGAAN TER UU ARAI TENEG YM YRIH YM ELBEGEE DEE TAARSAN TUSLAH AVGAI BN
2012-05-22
Зочин:
Тэгээд л нэг их "ерөнхийлөгч нэхэмжилж байна", "ерөнхийлөгч тэгж захидал бичсэн" энэ тэр гээ л Элбэгээг лаг мундаг хүн болгож харагдуулах гэсэн өчүүхэн оролдлогуудыг хэвлэлийн төлөөлөгч Батзаяа нь бас энэ орон тооны бус зөвлөх энэ тэр нь хийж байгааг хараач.
2012-05-22
Зочин:
Элбэгээ өөрөө ерөнхий сайд байхдаа энэ олдворыг гадагшаа алдчихаад одоо сонгууль дөхөөд ирэхээр шоу хийж байгаа юм биз дээ. 2005 онд гээ биз дээ. Элбэгээ засгийн газрын тэргүүн байсан үештээ.
2012-05-22
галаа:
КОММЕНТООР ДҮҮРЭН ХАРИЙНХАНЫ ГАР ХӨЛ БОЛСОН ДУРАКУУД БАЙНА ХАРЬД ГАРСАН ЭХ ОРНЫХОО ҮНЭТ ЗҮЙЛИЙГ БУЦААЖ АВАХААР ТЭМЦЭХЭД ЮУНЫ БУРУУ БАЙНАА ЭЛБЭГЭЭ ОЮУНГЭРЭЛ НАРЫГ БУРУУТГАЖ ТЭНЭГТЭХЭЭ ЗОГСОО ХАРИЙНХАНЫ ӨМНӨ БӨХӨЛЗСӨН ТЭНЭГ МИНЬ
2012-05-22
eenee:
demii umnii toloo ingej yvaxiin daa hudlaa sensaats shaagaal nusnuud
2012-05-22
tegeegyi bol Elbegeeg maani morduulakhgyi zoboono shuu dee xoorxii mini chalkhniikhaa byytal nykhjal baig l dee eronkhiilogch maani
2012-05-22
zochin:
hari eriin ovort shurgalsan iim emeer zovlohoo hiilgedeg elbegdorjiin baij baigaa tsarai n
2012-05-22
mongol:
ene avgai gadaad nuhurtei tagnuulch baij boloh hundee.ene hund yasanch itgej bolohgui shuu mongolchuudaa.
2012-05-22
bolioch tenegee gaihuulah tiim saihan yum uu
2012-05-22
bi:
shouchid iun syrtei ium be ...hynees ynetei hosriin yas...
2012-05-22
mgl:
Naad muu heden yas chini yu yum be, solongoschuud mongoloos 270 myangan ga gazar hudaldaj avsanaa zarlaj baina, balainuudaa naad hesriin heden yasnii telee balairch baih hoorond chini eh nutgiig chini, naad muusain neden yasiig chini hadgalj baigaa gazar shoroog chini zaraad duusch bna, hadgalah gazargui bol naad muu heden hesriin yasaar chini yugaa hiih yum be.
2012-05-22
gerel:
Soyoliin uv gadagshaa garsan n gants ene bish. Hamag uv soyoloo gadagshaa aldchaad bj odoo l genet sertsgeej gene. Urid n internet duudlaga hudaldaagaar uchnuun yum zaragdaj bsan shd. Showdahaa bolimoor yum. Ene sanaagaa wisdom gej bodjaagaa bh da. Butkui ee yana da
2012-05-22
undraa:
oyungerel bol uneheer chadaltai emegtei, bitgii ataarhsandaa shulsee saviruultsgaagaad bai, mongoliin arheologich nart ch ih uchir bgaa shuu, odoo mongonii toloo yu ch hiihees butsahgui bolson zondoo l amitan bgaa.
2012-05-22
oogii:
Tanai Oyunaa tsulgui uchras l odoo sn ajillah heregtei bn daa. ene boll bidnii omch etssiiin etsest shudarga yos yalna shuu manaihaan uuniigee irgeej avah heregtei
2012-05-22
sabina:
манай оюунаа тасархай... шууд сонгогдноо амжилт шүү
2012-05-21
zochin:
C.bayr l uchir urguulaad bgaa yum daa.bvh tohirgoo ni bvrdeed bna.nuugdana gedeg chin mongol hvn bnaa gesen vg shvv
2012-05-21
монгол:
Авъяастай, чадалтай ч эмэгтэй дээ. Ногоон нүдэн лам. Ном нь гоё зохиол шүү. 2-р боть нь гарах болоогүй юм байх даа
2012-05-21
БАСАЕВ:
Харин чи өөрөө битгий балайраад бай, чам шиг хоосон толгойтыг бодвол наад хүн чинь хуулиа мэддэг чадалтай хүн. Чи бол ичихгүй эх орноо ч худалдах хүн байна.
2012-05-21
Хаана байдаг хаанахын херитэйж вэ, тодорхойл до, ккккк
2012-05-21
Энэ тас хөдөөний амьтан байж, энд тэнд дандаа олон юм ярьж явна, хүүхэд гаргах нас нь өнгөрчихсөн болохоор хийх юм олддоггүйм байх да, Элбэгээгийн авгай, гадаад нөхөр нь тоож хардах ч үгүй
2012-05-21
галаа:
КОММЕНТООР ДҮҮРЭН ХАРИЙНХАНЫ ГАР ХӨЛ БОЛСОН ДУРАКУУД БАЙНА ХАРЬД ГАРСАН ЭХ ОРНЫХОО ҮНЭТ ЗҮЙЛИЙГ БУЦААЖ АВАХААР ТЭМЦЭХЭД ЮУНЫ БУРУУ БАЙНАА ЭЛБЭГЭЭ ОЮУНГЭРЭЛ НАРЫГ БУРУУТГАЖ ТЭНЭГТЭХЭЭ ЗОГСОО ХАРИЙНХАНЫ ӨМНӨ БӨХӨЛЗСӨН ТЭНЭГ МИНЬ
күүл:
Энэ авгайн шоу яасан дуусдаггүйм, бурхангүй газар бумба галзуурдгийм битгий худлаа олон юм ярь
2012-05-21
bolioch tenegee gaihuulah tiim saihan yum uu
bn:
Notlogdohgui bol Elbegee ene hoyeor Mongoliig onigoo bolgonoshuu Hicheetsgee songuuliin shou bolgochvoo
2012-05-21
gaaliihan sain medej bgaa gaaliin baatar zohion baiguulsan geed l bgamda
2012-05-21
Зочин:
Шудрага бусаар олсон юм чинь аргагүй шдээ. Даравч далдайна, Булавч бултайна гэдэг шиг л юм болж байхгүй юу. Анх Монголоос олдоод тэрийг нь хэн гэдэг нөхөр монголоос гаргаж зарсан, тэр нь дамжаад нууцаар зарах гэсэн нь баригдаад балай юм л болсын байна лдаа. Тэр мөнгөтөй ховор олдвор цуглуулдаг ухаантай нөхдүүд чинь юу гэж тийм шудрага бус зүйлд орооцолдохыг хүсхэв дэ бүгд л нэрээ татна ойлгомжтой. Харин тэр амьтны яс бүрэн бүтэн дэлхийн аль ч хамаагүй нэг оронд хүн олны мэлмийг баярлуулж, мэдлэгийг нь дээшлүүлж, эх байгалаа хайрлах сэтгэлийг нь нэмэгдүүлж байвал хэнд тэр хэдэн саяар доллараар зарах нь хамаа байхав. аягүй бол манайхаас хэн тэр ясыг гадагшаа гаргасан нь олдохгүй дээ харж л байгаарай.
2012-05-21