Элчин сайд В.В.Самойленко илтгэл тавив
2011-10-18

Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жил, Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойг зориулсан “Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн орчин үеийн хамтын ажиллагааны шинэ парадигм” сэдэвт олон улсын онол практикийн бага хурал боллоо.

Тус хурлын ажиллагааг нээж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар,ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин нар үг хэлсэн юм.

Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаархи үндсэн илтгэлүүдийг ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал О.Энхтөр, ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленко, Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Батжаргал, ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн чанадын эдийн засаг, хуулийн их сургуулийн захирал, проф.М.А.Винокуров нар тавив.

Хавсралт илтгэлүүдийг Монгол Улсын Ерөнхий сайд асан, проф.Д.Содном, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Цогоо, Улаанбаатар хотын Гаалийн газрын дарга, доктор С.Цэцгээ, Эрхүү хотын Байгалийн чанадын эдийн засаг, хуулийн их сургуулийн дэд захирал, проф.Т.Г.Озерникова, мөн сургуулийн дэд захирал,проф.А.П.Киреенко нарын зэрэг эрдэмтэд, судлаачид тавив.

Тус онол-практикийн бага хурлыг Монгол Улсын ГХЯ, Сангийн яам, ШУА, Үндэсний хөгжлийн хүрээлэн, Эрхүү хотын УААДС төгсөгчдийн Монголын холбоо хамтран зохион байгуулжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Novshiin orosuudyn tarhi ugaadag ye ungursun shuu.
2011-10-18