Мэлхий чулуу
2012-05-22

Төв Азийн нүүдэлчдийн өлгий нутгийн хувьд Орхоны хөндий нь түүх соёлын арвин их, хосгүй үнэт дурсгалыг хадгалан үлдсэн билээ. Тухайлбал, Мойлтын ам, чулуун зэвгийн үеийн дурсгалууд, Орхон голыг хөвөөлсөн балар эртний булш,Түрэгийн үеийн бунхан,бичээст хөшөөнүүд, эртний Уйгар улсын нийслэл Харбалгасын туурь, Их Монгол гүрнийи нийслэл Хархориум хотын туурь зэргийг дурьдаж болно. Эдгээрээс жишээ болгон танилцуулахад Өвөрхангай аймгийн Харин сумаас 25 км зайд Орхон голын зүүн эрэг дээрх Бага Элстэйд дутуу засаад орхиосон яст мэлхий байдаг. Энэхүү дурсгал нь Хархорин дахь Өгөдэй хааны ордны дэргэдэх чулуун мэлхийтэй хэмжээ, урласан байдал, ашигласан хэрэглэгдэхүүнээрээ адил юм. Энэ нь 13 дугаар зууны Хархорум чулууны урчуудын салбар байсан газар мөн болов уу гэж үздэг байна. Мөн янз бүрийн хэлбэрээр хагарч, хугарсан, чулууны хэлтэрхий, хагархай энэ хавиар их тохиолддог нь энэ орчмыг чулууны дархны газар байсан болов уу гэсэн таамаглалыг төрүүлдэг байна.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин