Их хэмжээний мансууруулах бодис илрүүлэв
2012-05-23

Алмата хотын гаалийн хяналтын газрын гаалийн улсын байцаагчид Дотоод хэргийн газартай хамтран эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны үр дүнд хар тамхины контрабандын хэргээ энэ сарын 16-ны  өдөр Бүгд Найрамдах Казакстан улсын иргэнийг баривчлан саатуулсан байна. Автомашины багаажны хэсэгт шалгахад 2 ширхэг уутанд савалсан нунтаг бодисыг нуусан байхыг илрүүлжээ. Шинжээчдийн баг энэхүү бодисонд шинжилгээ хийхэд 8 кг 126 гр героин мансууруулах бодис болохыг тогтоожээ. Мансууруулах бодисыг Киргизстан улсаас оруулж ирсэн хэмээн баривчлагдсан этгээд мэдэгдсэн байна. Н.Бүжин
Shuud.mn
Сонин хачин