Таван тэрбум иенийн зээл авахаар боллоо
2012-05-23

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар МУИС-ийг Судалгааны их сургууль болгох талаар гишүүн Д.Лүндээжанцан нарын санаачлан боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжлээ. Судалгааны их сургууль болгохын тулд эрх зүй, дэд бүтэц, боловсон хүчин, санхүүгийн орчин бий болгож, МУИС-ийн бие даасан байдлыг бэхжүүлэх, шаардлагатай удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог бүрдүүлэн, судалгааг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх ёстой юм байна. Мөн Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо. Хэлэлцээрийн дагуу Японоос таван тэрбум хүртэл иений зээлийг авч ашиглах боломжтой. Зээлийг уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй, эдийн засгийн бусад салбарын хөгжлийг дэмжих зорилгоор дотоодын үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжээс гаргасан төслийг санхүүжүүлэхээр урьдчилан тохиролцоод байна. У.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин
click:
Нэг юмуу цөөхөн их сургууль байхаараа л шууд сайн болчдог гэж яасан гэнэн сэтгэнэ юэ. Соц нийгмийн үед гарын таван хуруунд багтах сургууль байсан. Сайн байсан нь хаана байгаан. Дандаа нэг эргүү хуучны сэтгэлгээтэй малнууд. Юм чинь олон байжээж өрсөлдөөн бий болж байж л хөгждөг юм. Удахгүй энэ олон сургуулиад ийм л зах зээлийн жамаар хасагдах нь хасагдаад үлдэх нь үлдэнэ.
2012-05-24
Malchin:
Zuv baina, Mongol neg l sain ih surguulitai baihad bolno. Heden jiliin umnu irj mongold lektsi unshsan Nobeliin shagnalt ediin zasagch Mongold 170-aad ih deed surguulid 160000 oyutan surch baigaag duulaad gaihaj neg l ih surguuli baihad hangalttai gej baisan. Odoo bol jijigruuleh bish negtgej tomruuldag ue irj baina. Anagaah, HAAIS zergiig MUIS-d negtgej MUIS dotroo olon zadarsniig tomruulah heregtei.
2012-05-24
LUNDAAZAMZ GEDEG XUN BÖXIN ÖRGÖÖ BARULAX UED TANILDA ULCIN MÖNGÖ ZEELDUULCEN TUXAI CONCCON IX CURGUULIN TÖCLIN MÖNGIG TEGJ DUUCGAJ TANIL TALDA ZEELDUULEXGUI BOL AMJILTAND XUREXL BAIX
2012-05-23