
Монгол эр хүний цог хийморь, хурд хүч, уран мэхээрээ Японы мэргэжлийн сумогийн дэвжээг өнгөлж яваа Хакухо М.Даваажаргал, Какурюү М.Ананд, Рюүо Э.Санчирболд, Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Харумафүжи Д.Бямбадорж, Токитэнкү А.Хүчитбаатар нарын бөхчүүд маань эх орондоо ирээд байна. Тэд өнөөдөр “Бөхийн өргөө”-нд зохиогдох “Их Монголын алтан одод-2″ сагсан бөмбөгийн шоу тоглолтод оролцохоор ирсэн юм.
Оролцогчид шоу тоглолтынхоо орлогыг сайн санааны үйлсэд зориулах бөгөөд “Бөхийн өргөө”-нд 1000 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэх, “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-д 20-н сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлаж, нярайн тасгийг тохижуулахаа мэдэгдээд байна.
Харин Харумафүжи Д.Бямбадорж өнөөдөр “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-д түргэний тэрэг гардуулах аж. Түргэний тэрэг гардуулах ёслол тус төвд 10.00 цагт болно.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ