Мэдээллийн технологийн удирдах ажилтнуудын уулзалт болно
2012-05-24

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Үндэсний дата төвтэй хамтран "Төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн удирдах ажилтан, мэргэжилтнүүдийн уулзалт-өдөрлөг"-ийг  энэ сарын 28-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Энэхүү уулзалтаар мэдээллийн технологийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд болон төрийн байгууллагын мэдээлэл технологийн үйлчилгээнд ашиглах дэвшилтэт технологи түүний хэрэглээг бэхжүүлэх талаар ярилцах аж. Уг уулзалт өдөрлөг нь "Мэдээллийн аюулгүй байдлын үндэсний хөтөрлбөр" болон Цахим засаглал хөтөлбөр, Бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдах юм.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин