Дээд шүүх амралтын өдрүүдэд ажиллаж байна
2012-05-27

Улсын дээд шүүх өчигдөр, өнөөдөр хоёр өдөр ажиллахаар болжээ. Нэр дэвшигч нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1 дэх хэсэгт зааснаар “...банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр болон хугацаа хэтэрсэн албан татварын өр төлбөргүй байх” гэсэн шаардлагыг хангасан талаархи мэдүүлгийг өнөөдрийг хүртэл авах юм. Учир нь энэ өдрүүдэд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид лавлагаа өгөх юм. Мөн Монгол Улсын Дээд шүүх Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсэгт заасны дагуу дээрх тодорхойлолтыг Улсын дээд шүүх, энэ хуулийн 29.2.5-д заасан тодорхойлолтыг цагдаагийн төв байгууллага нэр дэвшигч тус бүрээр гаргаж, Сонгуулийн ерөнхий хороо болон тойргийн хороонд сонгууль товлон зарласан өдрөөс хойш 35 хоногийн дотор албан бичгээр хүргүүлнэ” гэсэн заалтыг хангахаар ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан Улсын дээд шүүх амралтын өдрүүдэд 10.00-17.00 цаг хүртэл ажиллаж байна. У.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин
ad:
их сонин заалт байна. Гэр бүлийн гишүүдийн нэр дээр зээл авдаг биз дээ. Өр зээлээс илүү сонгуулийн тэр олон тэрбум төгрөг хаанаас гардагийг судлах нь илүү үр нөлөөтэй байх. Буруу гараар орсон мөнгийг угаадаг арга болсон ш дээ, хууль бус тамхины наймаа хийгээд суугаа орноосоо хөөгдөөд эргээд энд тэнд нэр дэвшигчийг тэр мөнгөөрөө дэмжээд байгаа биз дээ.
2012-05-27
ИРГЭН:
Германы нэгэн судлаач Монголын ардчиллыг гурван vзvvлэлтээр хэмжиж үзжээ. Тэгээд сонгуулийн ардчилалгvй, шvvх засаглал нь дампуурсан, төр, засаг нь авлигад идэгдсэн гэж vнэнийг хэллээ. Тиймээс ардчиллыг авлигачид, олигархиудаас салгаж авах, төр иргэний гэрээтэй ажиллах хэрэгтэй боллоо.
2012-05-27
Дээд шүүх авилгач Сагсайгаа хэзээ шүүх вэ?
2012-05-27
OLSON.mn:
Та бүх төрлийн зараа үнэгүй оруулаарай olson.mn ....
2012-05-27
OLSON.mn:
Та бүх төрлийн зараа үнэгүй оруулаарай olson.mn
2012-05-27