Сансрын зочид буудал 2020 онд ашиглалтад орно
2011-10-19

Жуулчдад зориулсан сансрын зочид буудал 2020 онд ашиглалтанд орно. Энэ талаар Гагарины нэрэмжит сансрын нисгэгчдийг бэлтгэх төвийн эрдэм шинжилгээний ажил хариуцсан орлогч дарга Борис Крючков мэдээлжээ. Өнөөдрийн байдлаар сансарт 10 жуулчин очсон бөгөөд тэд сансрын нисгэгчдийг бэлтгэх төвд бэлтгэл хийснийхээ дараа сансараар жуулчилсан байна. Тиймээс сансрын жуулчдыг урьдчилан бэлтгэх бүхэл бүтэн цогцолборыг хэд хэдэн улс барихаар хэрэгжүүлж байгаа аж.
Shuud.mn
Сонин хачин