Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн уулзалт болно
2012-05-28

Өнөөдөр "Төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн удирдах ажилтан, мэргэжилтнүүдийн уулзалт-өдөрлөг" Төрийн ордны “А” танхимд болно. Энэхүү өдөрлөг нь  Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 141 дүгээр тогтоолоор батлагдсан "Мэдээллийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр" болон Цахим засаглал хөтөлбөр, Бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд болж байгаа юм. Уулзалтаар мэдээллийн технологийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд болон төрийн байгууллагын мэдээлэл технологийн үйлчилгээнд ашиглах дэвшилтэт технологи, түүний хэрэглээг бэхжүүлэн ажиллах талаар ярилцах юм. Уулзалт өдөрлөгт бүх яамд, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын мэдээллийн технологийн удирдах ажилтан, мэргэжилтнүүд оролцоно.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин