Спортын сэтгүүлчид Цэцээ гүн оргилыг эзэллээ
2012-05-28

Зуны олимпийн ХХХ их наадам эхлэхэд 60 хоног үлдээд байна. Энэ цаг мөчид Монголчууд Лондон-2012 олимпийн наадамд амжилт гаргаж, Бээжингийн олимпын амжилтыг давтаж, улмаар медалийнхаа тоог ахиулаасай гэж хүсч буй. Тэдний нэгэн адилаар Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо "Лондонгийн олимпод оролцох Монголын Олимпийн шигшээ багаа дэмжье" уриан дор нэгдэж Богдхан уулын ноён оргил Цэцээ гүнийг "дайлаар мордов". Спортын сэтгүүлчдийн холбооны гишүүд бямба гаригийн өглөө эртлэн Драмын театрын үүдэнд цуглацгаасан юм. Очих газар, хүрэх оргил Цэцээ гүн болохоор сэтгүүлч нөхөд маань нэгнийгээ шамдуулж хурдхан л оргилоо эзлэе гэж сэтгэл шулуудав. Хаврын хуурайшилтын үе эхэлсэн болохоор Цэцээ гүн рүү авирахыг БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар хоригложээ. Гэсэн ч сэтгүүлчид хэзээний л үүнийг зохицуулж орхиж. Богд уулын Төр хурахын амаар гарах зөвшөөрөл авсан байв. Байнга л ажил ажил гэж завгүй гүйлддэг сэтгүүлчид нэг өдрийг өөрсдөдөө зориулж Төр хурахын амаар Цэцээ гүн рүү дайрлаа. 13:00 цагт хөдөлсөн бид замдаа спортын сонин хачныг хуучилж явсаар 16:00 цагийн орчимд Богдхан уулын ноён оргил Цэцээ гүнийг эзэлсэн юм. Энэ аялалд өдөр тутмын сонин хэвлэл телевизэд ажилладаг, ажиллаж байгаа нөхөд маань оролцсон юм. Мэдээж спортын төрөлжсөн “Таван цагариг” сониныхон, Боловсрол, NTV, Шууд, ТВ9 телевизийнхэн байсан бол сонин, сайтаас өдөр тутмын “Ардчилал” сониныхон өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. Мөн өдөр тутмын “Зууны мэдээ”, "Үндэсний шуудан", "Өдрийн шуудан", ASSA.mn, Шууд.mn, News.mn зэрэг сайтынхан оролцсон. Нийтдээ 30 гаруй хүн энэ аялалд оролцсон юм. Аяллын багийнхны хувьд их спортын дэмждэг баг тамирчдаараа ялгарч, спортын талбар дахь сонин хачиныг хуучилж явсан. Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр энэ аялалд оролцож, өөр тулгарч байсан сонин хачнаасаа хуучилж, нэг өдрийг хамт өнгөрүүлсэн юм. Энэ аяллыг зохион байгуулсан Спортын сэтгүүлчдийн холбоо, “Мах импекс”, “Талх чихэр” компанийн хамт олонд баярласнаа илэрхийлье. Монголын олимпийн баг тамирчид Лондонгийн олимпоос олон медаль хүртэж элэг нэгтнүүдээ баярлуулах болтугай. Г.ДАВАА
Shuud.mn
Сонин хачин
uursdiiguu sportiin setgvvlchdiin holboo geed nerletsen jinheh hudlaa garuud tv 9 sportiin turljsun bailaa yu mahn-n duu hooloi bolood enhbayaraa umuurch baiwal baraw zvgeer bolowsrol gj alban yosnii erh ntr gj vzegchdiig huursan garuud yahaw zarim setgvvlched ni medlegtei ternees bish zvgeer l luiwarchad
2012-05-29
nym:
hutsdag haltaruud we heden heremnuudtei l baidaagvi ym bol dailaar mordloo ezellee ene ter geed ter shan orgiltoi ih shan hundetgeltei haritsah heregtei shuu mangaraa
2012-05-28
Эзэллээ ч гэх шиг юун сүртэй юм... зүгээр алхаж байгаад л гарчихдаг биз дээ.
2012-05-28