
Цагдаагийн хуучин удирдлагууд болох Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар нарыг шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх тов гарчээ. Гэхдээ Ч.Амарболд өчигдөр элэгний мэс засалд орсон тул шүүх хурал хойшлоно гэсэн эх сурвалжийн мэдээлэл байна.
“Долдугаар сарын 1-ний” гэх тодотголтой тус хэргийг шүүх хурал гуравдугаар сарын 14-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд болж шүүгдэгч нарт таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.
Энэ удаагийн шүүх хуралд хохирогчдоос үймээний үеэр буудуулж амь үрэгдсэн Э.Доржсүрэнгийн аав Ц.Энхбаяр, Р.Мөнх-Эрдэнийн ээж Б.Тунгалаг, Ч.Энхбаатарын дүү Г.Хэрлэн нараас гадна тухайн өдөр хөлөндөө буудуулж шархадсан Э.Энхтөр, Б.Ариунбаатар, Ж.Батзаяа нар оролцох байв.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ