Хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
2011-10-19

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй албан ёсны айлчлал амжилттай үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Монгол, Италийн хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцов. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй , хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн сайд П.Романи нар “Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны санамж бичиг”-т Монгол Улсын Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал М.Баярмагнай, Итали Улсын  “Симест” байгууллагын гүйцэтгэх захирал М.Д’Ауто нар  “Хөрөнгө оруулалт санхүүжилтийн санамж бичиг”-т Монгол Улсын махны холбооны ерөнхийлөгч Л.Ганпүрэв, Итали Улсын “Ассефүдтек” компанийн ерөнхийлөгч Э.М.Арозио нар “Хүнсний тоног төхөөрөмж нийлүүлэх тухай санамж бичиг”-т Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн Их сургууль, Итали Улсын Турины их сургуулиудын хамтын ажиллагааны санамж бичигт хоёр сургуулийн удирдлага тус тус гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр Италийн Эдийн засгийн хөгжлийн  сайд П.Романи “Манай хоёр улс уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжтой. Бидэнд сайн технологи, та бүхэнд сайн түүхий эд байна. Эдгээрийг хослуулж дэлхийн зах зээлд гарч, орлого олох боломж бүрэн дүүрэн байна. 2011 онд Ром хотноо Монгол, Италийн Засгийн газар хоорондын комисс анх удаа хуралдаж, өнгөрсөн есдүгээр сард би тус комиссын Италийн хэсгийн даргын хувиар Улаанбаатарт айлчиллаа. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийж буй энэхүү айлчлал хоёр орны эдийн засгийн харилцааг улам бүр эрчимтэй хөгжүүлэхэд түлхэц өгсөн чухал айлчлал болж байна” гэв. Гарын үсэг зурах ёслол Ром хот дахь Эдийн засгийн хөгжлийн яаманд боллоо.
Shuud.mn
Сонин хачин
3PCIdb , [url=http://jbsqxnwiwlza.com/]jbsqxnwiwlza[/url], [link=http://voirdhnfyacb.com/]voirdhnfyacb[/link], http://stosznmnrirh.com/
2012-01-02
It's always a pleasure to hear from smeoone with expertise.
2011-12-31