"Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох” журмыг баталлаа
2012-05-30

Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа зарим тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн хэмжээ, протез, ортопед болон тусгай хэрэгслийн жишиг үнийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталж, 07 дугаар сарын 01-нээс дагаж мөрдөхөөр шийдвэрлэлээ.   Энэ дагуу :  
  • Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны      хүүхдэд сард нэг удаа олгох мөнгөн тэтгэмж, байнгын асаргаа шаардлагатай      16 ба түүнээс дээш насны иргэнд улиралд нэг удаа олгох мөнгөн тэтгэмжийг      тус бүр 60 мянган төгрөг
  • Гурав ба түүнээс дээш тооны 14 хүртэлх насны      хүүхэдтэй, өрх толгойлсон эх /эцэг/-т жилд нэг удаа 120 мянган төгрөг
  • Ихэр хүүхэд төрүүлж, эсэн мэнд өсгөж байгаа өрх, иргэнд      олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг 4 хүртэл насны 2 ихэр бол хүүхэд      бүрт 1 сая, 3 ба түүнээс дээш ихэр бол хүүхэд тус бүрт 5 сая төгрөг
  • Гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй      бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй      болсон, амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрх, хорих ангиас суллагдсан гэр      оронгүй иргэн, гэр оронгүй тэнэмэл өрх, иргэн, 18 нас хүрээгүй байхдаа      бүтэн өнчин болсон 18-24 насны иргэнд гэр авахад нь зориулж нэг удаа олгох      мөнгөн тэтгэмжийг 1.5 сая төгрөг
  • Орон сууцны хөлс болон түлшний үнийн хөнгөлөлтөд      жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээг 200 мянган төгрөг
  • Ахмад дайчин, дайнд оролцож яваад амь үрэгдсэн      иргэний эхнэр /нөхөр/-т сар бүр олгох мөнгөн тусламжийн хэмжээг 200 мянган      төгрөг
  • Төрийн шагналт, төрийн соёрхолт, түүнээс Улсын      ударник, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнд сар бүр олгох мөнгөн      тусламжийн хэмжээг 150 мянган төгрөг
  • Насанд хүрсэн, бүрэн хараагүй иргэний харилцаа,      холбооны зардалд сар бүр үзүүлэх хөнгөлөлтийн хэмжээг 20 мянган төгрөг
  • Нийслэл хот, суурин газарт нийтийн тээврийн      хэрэгслээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бүх шатны сургалтын байгууллагад      хүргэж өгч, авдаг асран хамгаалагч, харгалзан дэмжигч нэг хүнд олгох      унааны зардлын хөнгөлөлтийн хэмжээг жилд нэг удаа 200 мянган төгрөг      байхаар тогтлоо.
Тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээ, протез, ортопед болон тусгай хэрэгслийн жишиг үнийг амьжиргааны өртгийн өөрчлөлт, үнийн өсөлтийг харгалзан өөрчилж байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн байна. Мөн хуралдаанаар “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох”, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх”, “Тусгай хэрэгцээт боловсрол олгох сургалтын байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтанд нэмэгдэл хөлс олгох”, “Тусгай сургалтын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үнэ төлбөргүй сургахыг дэмжих”, “Ахмадын сан байгуулан ажиллуулах”-тай холбоотой журмуудыг баталлаа. Дээрх журмуудыг 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. У.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин
suuts.mn 1943:
ta suuts.mn sait ruu zochilooroi. 1943 utsan deer oron suutsnii delgerengui medeelel ugj bna.
2012-05-31