22.8 мянган га газрыг өмчлүүлнэ
2012-05-30

 Энэ онд улсын хэмжээнд 22.8 мянган га газрыг өмчлүүлэхээр аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал санал болгосныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.Энэ дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 21.8 мянга га газрыг үнэгүй, аж ахуйн зориулалтаар 0.96 мянган га газрыг өмчлүүлэх юм.

Өнгөрсөн оны эцсийн байдлаар улсын хэмжээнд 29917 иргэн 3071.89 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй өмчлөөд байна. Өмнөговь, Говьсүмбэр, Дорнод, Төв, Булган аймагт газар өмчлөл эрчимтэй буюу 25 хүртэл хувьтай байгаа бол Завхан, Хөвсгөл, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймагт 7.82 хүртэл хувь буюу удаашралтай байгаа судалгаа гарчээ.

Харин 108 иргэн 18.82 га газрыг аж ахуйн зориулалтаар давуу эрхээр, 49 иргэн 1.51 га газрыг аж ахуйн зориулалтаар дуудлага худалдаагаар, 21 иргэн 10.95 га газрыг газар тариалангийн зориулалтаар давуу эрхээр тус тус хувьчилж авчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Н.Бүжин

Shuud.mn
Сонин хачин
Зочин busgui:
ulaanbaatar hot orchim bolon hotod yg haaguur gazar umchuuleleheer shiidwerlesniig todorhoi bicheech hashcin hedn ehregui shahuuu oilgomjtoi yuum bichihiin unen hudal medegehgui neg l ih too barimt ene tuhai sudalj hariu ilgeene uu
2012-05-30