
Испанийн “Реал Мадрид” клубын тоглогч, 2007 оны ФИФА–гийн Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Кака энэ зуны солилцоо, наймааны цонхоор багаа сольж магадгүй бололтой. Өнгөрсөн долоо хоногт түүнтэй Бразилийн “Сан-Паулу” клубын эзэн Марко Аурелио Куньей уулзсан бөгөөд нэг жилийн 9 сая еврогийн цалин санал болгосон байна. Кака багаа солих уу? Эсвэл “Реал Мадрид”-даа үлдэх болов уу? Энэ асуултын хариулт удахгүй тодорхой болох биз ээ.
Э.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ