Бүх ард түмний спортын их наадам хаалтаа хийлээ
2012-05-31

Монголын бага олимп буюу Бүх ард түмний спортын их наадам Буянт-Ухаа спортын ордонд хаалтаа хийж дүнгээ гаргалаа. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 249-р тогтоолын дагуу Бүх ард түмний спортын 13-р их наадмыг зохион байгуулсан. Монголын өнцөг булан бүрт суугаа тамирчид энэ удаагийн их наадмын шигшээ тэмцээнд идэвхитэй оролцож хамрагдсан юм. Их наадмын хүрээнд аймаг хөдөө орон нутаг, нийслэлийг бүсчлэн хувааж бүсээс шалгарсан шилдгүүд шигшээд өрсөлдсөн. 5000 гаруй тамирчид спортын 23, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 3 нийт 27 төрлөөр 1350 багц медалийн төлөө өрсөлдлөө. Их наадам 2012 оны 1-р сарын 30-ны өдөр боксын тэмцээнээр эхэлсэн. Спортын 24 төрөл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 3 гээд нийт 27 төрлөөр медалийн эзэд тодорсон юм. Хөдөө орон нутгаас Дархан-Уул аймгийн баг тэргүүлж Орхон, Төв аймгийн багууд удаалсан байна. Харин спорт хороодоос “Алдар” спорт хороо тэргүүлсэн бол “Хүч”, “Аврагч” спорт хороо удаалжээ. Нийслэлийн дүүргүүдээс шилдгээр БГД тодорсон бол ХУД, БЗД-ийн багууд удааллаа. Тэгвэл хөгждийн бэрхшээлтэй иргэдийн өрсөлдсөн спортын 3 төрлийн тэмцээнийг дүгнэхэд нийлбэр дүнгээр Архангай аймгийн баг тэргүүлжээ. Алдаа оноогоо дүгнэж амжилтаа ялалтаа бататгасан Бүх ард түмний спортын 13-р их наадам ийнхүү хөшгөө хаалаа. Тэсвэр тэвчээр, хатуужил бэлтгэл сургуулилтын үр дүнг шалгаж сорих Бүх ард түмний спортын 14-р их наадмаар эргэн уулзацгаая. 2016 онд шигшээ тэмцээнд өрсөлдөхөөр дараагийн бэлтгэл сургуулилтаа базаахаар баг тамирчид нутаг нутгийн зүг хүлгийн жолоо заллаа. А.Алт
Shuud.mn
Сонин хачин