Өнөөдөр Бурхан багшийн их дүйчин өдөр
2012-06-04

Өнөөдөр Бурхан багш төгс гэгээрлийг олсон их дүйчин өдөр жил бүрийн зуны эхэн сарын шинийн 15-нд тохиодог. Тэрхүү билэгт сайн өдөр нь өнөөдөр тохиож байгаа аж. Түүнчлэн Бурхан багш энэ өдөр эхээс мэндэлсэн, төгс гэгээрлийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн нь их үйл давхацдаг билээ. Гурван үйлнээ давхацсан өдөр нь жилд ганц удаа тохиодгоос гадна од гаригийн тооллоор шинийн 15 нь адис жанлав оршсон сайн өдөр учраас буян ном ихэд арвижих учиртай. Тиймээс буян ном хуруулж, муу үйл хийхийг тэвчиж, мацаг барихыг монголчууд эрт дээрээс уламжилж ирсэн нь энэ өдөртэй холбоотой аж.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин