Онцгой байдлын албан хаагчид гэртэй боллоо
2010-12-13

Нийслэлийн Онцгой байдлын газар, Аврах тусгай ангийн 10 албан хаагчид иж бүрэн гэр, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой ОБЕГ-ын үйлчилгээний 10 ажилтанд нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох ажиллагаа өнгөрсөн бямба гарагт боллоо.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны хоёр ахмад настан өргөө цагаан гэртэй болсон.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төрийн тусгай албан хаагчдын 16.4 хувь, үйлчилгээний албан хаагчдын 12.1 хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхөд хамрагдаж байна.

2010 онд Онцгой байдлын ерөнхий газар албан хаагчдын нийгмийн асуудалд анхаарах зорилт дэвшүүлж “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөр”, төлөвлөгөөг батлан ажиллаж байгаа юм.

Албан хаагчдын нийгмийн асуудлын хүрээнд өмнө нь авч хэрэгжүүлсэн ажлаас дурьдвал Аврах тусгай ангийн байрлалд 58 айлын орон сууц, энэ онд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “4000 айл” хөтөлбөрт тус албаны 59 албан хаагч хамрагдаж өөрийн орон орон сууцтай болсон.

Уг ажиллагаанд оролцсон УИХ, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд,  Онцгой байдлын байгууллагын албан хаагчдын нийгмийн болон тухайн хүний хөгжлийн асуудалд анхаарч ажиллах болно ,цаашид ч Онцгой байдлын албаны албан хаагчид тохилог орон сууцаар хангагдах сайхан ирээдүй ирнэ гэдэгт итгэлтэй байна гэж тэмдэглэлээ.

Н.Батаа

Shuud.mn
Сонин хачин