Шүүгдэгч нар батлан даалтад гарах хүсэлтэй байна
2012-06-06

Цагдаагийн экс дарга нар болох хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх, дэд хурандаа Г.Ганбаатар, дэд хурандаа О.Зоригт нарт холбогдох шүүх хурал Цагдан хорих төвд болж байна. Шүүгдэгчдийн өмгөөлөгчдөөс Т. Мөнхдэлгэр, Ж.Яринпил нар ирсэн байсан. Шүүгдэгчид эрүүл мэндийн байдлын улмаас батлан даалтад гаргаж өгөх хүсэлтийг тавиад байгаа бол өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцах хугацаа өгөхийг шүүх бүрэлдэхүүнд тавьлаа. Шүүгч нар дээрх хүсэлтийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзээд шүүх хурлыг үргэлжүүлэх шийдвэр гаргалаа.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин