Хурлын үеэр О.Зоригтын бие мууджээ
Цагдаагийн экс дарга нарт холбогдох шүүх хурал таван цаг хуралдсаны эцэст дөнгөж сая түр завсарласан. Хурлын явцад Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригтын бие муудсан байна. Улмаар түүнийг эмчлэгч эмч шүүх бүрэлдэхүүнд хандаж, О.Зоригтод тариа хийжээ. Гэвч түүнийг дамнуурган дээр суулгаж байгаад шүүх хурлыг үргэлжлүүлэхээр болсон байна. Иймээс хохирогчдын өмгөөлөгч болон шүүгдэгч, шүүгдэгч нарын өмгөөлөгчид шүүх хурлыг хууль ёсны дагуу хийх хүсэлт гаргажээ. Харин шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хүлээн аваагүй байна. Мөн ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч Ж.Яринпил хурлын явцад “Би Ч.Амарболдын өмгөөлөгчөөр өнөөдөр л сонгогдсон. Тиймээс хавтаст хэрэгтэй ч танилцаагүй шүүх хуралд оролцмооргүй байна” гэх хүсэлтийг удаа дараа тавьсан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж авахгүй байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ