Хууль бусаар их хэмжээний сум, буу хилээр нэвтрүүлэхийг завдав
2012-06-07

Улаанбаатар хот дахь гаалийн газрын Туушин дахь гаалийн хяналтын бүсэд АНУ-аас илгээгдсэн зорчигчдын түүвэр ачаанаас 84995 ширхэг сум, "РЕМИНГТОН" маркийн ангийн буу хоёр, "МАРЛИН" ,"САВАЖЕ" маркийн ангийн буу тус бүр нэг ширхгийг эд зүйлс дотор нуун, хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарчээ. Энэ сарын 4-ний  өдөр иргэн Н-ийн нэр дээр ирсэн хувийн эд зүйлс дотор байсан уг буу, сумнуудыг гаалийн байгууллагад мэдүүлээгүй байсан байна. Гаалийн ажилтнууд  дээрх зүйлсийг  Улсын мөрдөн байцаах газарт эд мөрийн баримтын хамт хүлээлгэн өгч эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар шилжүүлжээ.    Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин