Газрын тосны үйлдвэр байгуулах талаар уулзалт болно
2012-06-07

Дархан-Уул аймагт газрын тос боловсруулах үйлдвэр төслийн техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулж дууссан тул үйлдвэрийн барилгын ажлыг энэ онд эхлүүлэхээр зэхэж байна. Улмаар энэ сарын 13-нд Монгол, Япон хоёр улсын төлөөлөгчид Их тэнгэрийн аманд уулзалт зохион байгуулах бөгөөд энэ үеэр санхүүжилт, барилгын ажлыг эхлүүлэх зэрэг олон асуудлыг хэлэлцэж, зарим гэрээнд гарын үсэг зурах юм байна. Хоёр улсын Засгийн газрын болон хувийн компаниудын оролцоотой хэрэгжүүлж буй энэхүү төслийн дагуу Дархан-Уул аймагт хоногт 44 мянган баррель газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барих ажлыг энэ онд эхэлж, гурван жилийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Нийтдээ 600 сая ам.долларын хөрөнгөөр баригдах эл үйлдвэрийн санхүүжилтийг Монголын Засгийн газрын баталгааны дагуу Японы Засгийн газрын банк болох Олон улсын хамтын ажиллагааны банк гаргах юм байна. У.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин