“100 мянган айл” хөтөлбөрийн барилгуудад шалгалт хийнэ
2012-06-07

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар “100 мянган айл” хөтөлбөрөөр баригдаж буй барилгуудад  чанарт хяналт тавихаар шалгалт хийхээр болжээ.Нэгдсэн судалгааг гаргаад Баянгол дүүрэгт байрлах хөтөлбөрт хамрагдсан "Тайгам-Алтай" компанийн "Алтай" хотхон, "Номин констракшн" компанийн захиалгаар барьсан "Өнөр" хороолол, "Дако" компанийн барьсан барилгуудаас шалгалтаа эхлэн барилгын материал, сантехник, ус, дулаан хангамж, эрчим хүч, цахилгаан хангамжийн байцаагч нарын хамтарсан шалгалтуудыг дүүрэг бүрт хийх юм байна. Э.Сувд    
Shuud.mn
Сонин хачин