"Авлигын эсрэг хамтдаа” арга хэмжээ болно
2012-06-08

Авлигатай тэмцэх газар сард хоёр удаа буюу 14 хоног тутамд олон нийтэд зориулж мэдээлэл хийж байгаа билээ. Энэ удаад илүү өргөн хүрээг хамрах зорилгоор “Авлигын эсрэг хамтдаа” сэдэвт арга хэмжээг зохион байгуулах юм байна. Арга хэмжээ өнөөдөр11.00 цагт “Чингис” зочид буудалд эхэлнэ. “Авлигын эсрэг хамтдаа” арга хэмжээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Мөрдөн шалгах хэлтэс, Судалгаа шинжилгээний албаны ажилтнууд оролцож, хариуцсан чиг үүргийн талаар танилцуулан сурталчлах юм. Мөн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, нийтийн албанд нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл, сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хэрхэн бөглөх талаар зөвлөгөө өгч, мэдүүлэг гаргагчдын сонирхсон асуултад хариулан, нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлгийн зөрчлийн талаар мэдээлэл хүлээн авах аж.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин