Улаанбаатар
Гадаадад амьдарч буй монголчууд сонгууль өгнө
2012-6-8

Гадаадад амьдарч буй сонгуульд оролцох  монголчууд  тухайн орныхоо Дипломат төлөөлөгчийн газарт өнгөрөгч сарын 11- 30 -ны өдрийг хүртэл үргэлжилсэн юм.  Гадаадад амьдарч буй монголчууд энэ сарын 10-ны өдрийн орон нутгийн цагаар 07-20 цагт Дипломат төлөөлөгчийн газарт очиж саналаа өгөх боломжтой. Урьдчилсан байдлаар 35 мянган иргэн сонгууль өгөх байх гэсэн мэдээлэл байна. Иргэд иргэний үнэмлэх, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хуудас, гадаад паспортоо үндэслэн сонгууль өгнө.

Гадаад харилцааны яамнаас Санал авах ажлыг зохион байгуулах комиссоос улс бүр рүү нэг хүнээ явуулна. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулиар үүрэг болгосны дагуу Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны сайдын хамтарсан шийдвэрээр “Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах тухай журам”–ыг батлан хэрэгжүүлж  байгаа аж.

Гадаад улсад байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий Комиссыг ГХЯ-ны дэргэд, Салбар комиссуудыг нийт 39 Дипломат төлөөлөгчийн газарт тус тус байгуулсан юм.

Гадаад харилцааны яам болон хилийн чанадад суугаа ДТГ-ууд нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхээ эдлэхэд нь иргэдэд таатай нөхцөл байдлыг бүрдүүлэхээр ажиллаж байгаа нь энэ юм. Гадаадад байгаа иргэдийн саналын нууцлал, битүүмжлэлд тусгайлан анхаарсан бөгөөд иргэн саналын хуудсанд саналаа тэмдэглэсний дараа тусгай дугтуйд хийн битүүмжлэн саналын хайрцагт хийнэ. Гадаадад байгаа иргэдийн өгсөн саналыг Монгол Улсад санал авах өдөр буюу зургадугаар сарын 28-ны өдрийг хүртэл битүүмжлэн хадгалах юм.

Н.Түвшин

Shuud.mn
Сонин хачин