Хар тамхины наймаачдыг шүүж байна

img

Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд  яг одоо мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэсэн хэрэгт буруутгагдаад буй Б.Одбаяр, Э.Золбоо, О.Мөнхбат нарыг шүүж эхэллээ. Хуралд даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, Ш.Төгсгэрэл, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр Б.Энхтуяа, С.Жанцан, Р.Отгонцэцэг, Б.Манлайжав, улсын яллагчаар Н.Отгонцэцэг нар оролцож байна. Тэднийг Эрүүгийн хуулийн 192.3.4-д зааснаар давтан, 192.3.5-д зааснаар урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн хэмээн буруутгаж байгаа юм. Хэрвээ гэм буруутай нь нотлогдвол 10-15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх аж. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ