
19 настай жүжигчин бүсгүй Селена Гомесийг гэмт этгээд ална гэж сүрдүүлсэн тул гэрээсээ гарахаа больж, цагдаад яаравчлан ханджээ. Цагдаа нар 46 настай сүрдүүлэгч этгээдийг баривчлан мэдүүлэг авахад “Бурхан намайг түүнийг хөнөөгөөрэй гэсэн юм. Би урьд нь охиныг гурван удаа гудамжинд харсан” хэмээн мэдүүлжээ. Селена Гомес одоогоор гэрээсээ гаралгүй, гэмт этгээдэд ял шийтгэл ногдуулахыг хүлээж буй юм байна.
Үүнээс өмнө түүний твиттерт нэгэн бүсгүй “Чамайг ална, заавал” гэсэн зурвас илгээсэн удаатай. Селенаг Жастин Бибертэй үнсэлцэж буй зураг хэвлэлд нийтлэгдсний дараа Биберийн шүтэн бишрэгч нь тийнхүү сүрдүүлснийг цагдаа нар тогтоож байсан. Ийнхүү Селена Гомесийн аминд удаа дараалан аюул заналхийлэх болжээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ