Улаанбаатар
Гадаадад амьдарч буй монголчууд саналаа өгч эхэллээ
2012-6-10

Гадаад улсад амьдарч, ажиллаж байгаа сонгуулийн эрх бүхий монгол иргэд өнөөдөр саналаа өгч байна.

Монгол Улс  39 улсад дипломат төлөөлөгчийн газартай бөгөөд  17 улсад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэд өнөөдөр өглөөний 07.00 цагаас   саналаа өгч эхэллээ. 9.00 цаг /Улаанбаатарын цаг/ -ийн байдлаар 221 монгол иргэн саналаа өгөөд байгаа ажээ.

Гадаадад байгаа монгол иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий хамтарсан комисс хоёр цаг тутам мэдээ авч сайтад байршуулж байна. Комиссын албан  ёсны мэдээгээр гадаад улсад амьдарч, ажиллаж байгаа сонгуулийн эрх бүхий монгол иргэдийн 4 мянга 329 нь сонгуульд оролцохоо илэрхийлж албан ёсоор бүртгүүлжээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Н.Түвшин

Shuud.mn
Сонин хачин