Гадаадад амьдарч буй 2717 сонгогч саналаа өглөө
2012-06-11

 Гадаад улсад амьдарч, ажиллаж буй сонгуулийн эрх бүхий монгол иргэд өчигдөр саналаа өгч эхэлсэн . Энэ оны зургадугаар сар 11-ны 07:00 цаг / Улаанбаатар /-ийн байдлаар Улсын Их хурлын 2012 оны сонгуулийн санал хураалт 63.54 хувьтай буюу 2717 сонгогч саналаа өгөөд байна.

Энэ цаг мөчид БНКУ-ын Гавана, АНУ-ын Вашингтон, Оттова, Нью-Йорк, Сан-Франциско хотуудад санал өгөх үйл ажиллагаа үргэлжилж байна.

 Гадаадад байгаа монгол иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий хамтарсан комисс хоёр цаг тутам мэдээ авч сайтад байршуулж байгаа аж.  Комиссын албан  ёсны мэдээгээр гадаад улсад амьдарч, ажиллаж байгаа сонгуулийн эрх бүхий монгол иргэдийн 4 мянга 329 нь сонгуульд оролцохоо илэрхийлж албан ёсоор бүртгүүлжээ.

Н.Түвшин

 
Shuud.mn
Сонин хачин