Хан-Уул дүүргийн үйлдвэр аж, ахуйн нэгжүүдэд усны хязгаарлалт хийнэ
2012-06-11

Улаанбаатар дулааны шугам, сүлжээ компаниас  хорооллуудад халуун ус хязгаарлаж байгаа. Өнөөдрөөс эхлэн энэ сарын 25-н хүртэл Хан-Уул дүүргийн орчим Цэцгийн хүлэмжүүд, БУК-2, Байгууламж, Хэт бүрд, Улаанбаатар менежмент , Фада ХХК, Говь-2 үйлдвэр, Нийслэл өргөө, Хөсөг компани, ЧММ ХХК, БХТН-ийн авто сургууль, ЦЭХБУ трест, Витафит ундааны үйлдвэр, Комит компани, МSM ХХК, Хасу Мегаватт ХХК, Хан–Уул дүүргийн үйлдвэр албан газруудыг халуун усаар хязгаарлах юм байна. Мөн хуучнаар СОТ-3 буюу Зарубежстрой,Вагнер Ази, Говь-1, Материал импекс, Төмөр замын вокзал, Вербистхаламжийн төв, Соёмбо клуб, Баянгол дүүргийн Тамгын газар, Цагдаагийн хэлтэс, УБТЗ-ын эмнэлэг орчмын орон сууц, албан газрууд, /Орон сууцны СИМС компани, Ганга өргөө компанийн ЦТП-6 , УБТЗ-ын барилга орон сууцны 2-р ангийн орон сууцнууд / халуун ус өгөхгүй юм байна. Харин энэ сарын 29-нөөс долдугаар сарын 9-нийг хүртэл Сэргэлт, Хайрхан, Автобус-1, Атар өргөө, Дулааны сүлжээ ХК, Хараагүйчүүдын үйлдвэр, 19-р хорооллын орон сууцууд, ЦШСГазар, Хан-Уул дүүргийн Тамгын газар, Гутал, Таван-Эрдэнэ, Монгол гар хивс, АПУ ХК болон Хан-Уул дүүргийн үйлдвэр, албан газрууд, УИД, ОХУ-ын Элчин сайдын яам, “Нийслэл даатгал” орчмын болон 40, 50 мянгатын бүх орон сууцууд, МҮЭСТО, Голомт хотхон, Өгөөж чихэр боов, Хүмүүн эмнэлэг, 5-р хороолол, Эмийн завод, Сарора зочид буудлын орчмын орон сууц албан газрууд /ОСНАА-н Санкомфорт, Эма энд би ХХКомпаниудын орон сууцууд/-д хязгаарлалт хийх ажээ. У.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин