Ажилгүй иргэдийн тоо 35.9 хувиар өсчээ
2012-06-11

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн өнгөрсөн сарын дүнг танилцууллаа. Өнгөрсөн сард улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 58.2 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 15.4 мянган хүн буюу 35.9 хувиар өсчээ. Харин үүний эсрэгээр нийгмийн халамж тэтгэвэрт 2012 оны эхний 5 сард 53.9 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс  1.7 мянган хүн буюу гурван  хувиар буурч, олгосон тэтгэврийн хэмжээ 5.6 сая төгрөг буюу 41.6 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн  “Хүний хөгжил" сангаас мөн хугацаанд 308.4 тэрбум төгрөгийн хишиг хувь олгожээ. У.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин