Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон боллоо
2012-06-11

Гавьяат жүжигчин Э.Амартүвшин БНХАУ-ын нийслэл Бээжин хотод болсон “Plаcido Domingo’s Operalia” залуу дуучдын олон улсын уралдаанд орон орны шилдгүүдээс шигшсэн 40 уран бүтээлчийн нэгд багтан, Бээжинг зорьсон. Энэ  сарын 5-нд болсон гуравдугаар шатны уралдаанаас Э.Амартүвшин гавьяат шилдэг 20-ын нэг болсон бол энэ сарын 8-нд болсон IV шатны шалгаруулалтаас төгсгөлийн шатанд авьяас билгээ сорин арван уран бүтээлчийн нэгээр шалгараад байсан юм.Тус тэмцээний шилдгүүд өнгөрсөн шөнө сүүлийн шалгаруулалтдаа оролцсон бөгөөд уралдааны энэ жилийн шилдгээр гавьяат жүжигчин Э.Амартүвшин Америк, Итали, Хятад, Канадын дуучдыг ардаа орхин, тэргүүлсэн байна.Тэрбээр өмнө нь дэлхийн сонгодог урлагийн олимп гэгдэх П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд оролцож, дэд байрт шалгарч байсан. Энэ удаагийн түүний оролцсон “The Placido Domingo’s Operalia” уралдаан бол дэлхиийн бүхий л шилдэг дуурийн дуучдын мөрөөдөл болсон тэмцээн юм. Харин энэхүү алдартай уралдаанд Монголын Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Амартүвшин тэргүүн байрт шалгарч, дэлхийн шилдэг баритон гэдгээ харуулж чадлаа.
Э.Сувд
 
Shuud.mn
Сонин хачин