Аюулт үзэгдэл, ослын улмаас 4.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
2012-06-11

Манай улсад энэ оны эхний таван сарын байдлаар аюулт үзэгдэл, осол 1940 удаа гарсны улмаас 60 хүн амь насаа алдаж, 1.1 мянган толгой мал, амьтан хорогджээ. Тухайлбал, объектын түймэр 1722, мал, амьтны халдварт галзуу өвчин 15, гол, нууранд унаж осолдсон хүн 13 байсан бол бичил уурхай, нурангины осол 11 удаа, химийн хорт бодисын алдагдалтай холбоотой ослын дуудлага 10 удаа бүртгэгдсэн байна. Аюулт үзэгдэл, ослын улмаас 4.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Өмнөх оны мөн үеийнхээс аюулт үзэгдэл , ослын тохиолдол 390-ээр нэмэгдэж, амь насаа алдсан хүний тоо 26-гаар буурсан аж.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин