Хур хогийг энэ долоо хоногт бүрэн цэвэрлэж дуусна
2012-06-11

Нийслэлийн Засаг даргын Захирамжаар дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 1 хүртэл хугацаанд өрнөсөн “Хоггүй Улаанбаатар” аяныг энэ долоо хоногт дүгнэх юм.  Улаанбаатар хотын хэмжээнд байгаа хур хог хаягдлыг зайлуулах, ачиж цэвэрлэх ажлыг эрчимжүүлэх, орчныг эрүүл болгох хоёр сарын аяны хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд 111 цэгт буй 176 мянган м2 хур хогийг цэвэрлэх ажил энэ сарын эхний байдлаар 70 гаруй хувьтай  байна. Сүхбаатар дүүрэг тогтсон хугацаандаа ажлаа бүрэн гүйцэтгэж, хур хогноосоо салжээ.  Харин бусад дүүргүүд хараахан дуусаагүй байгаа бөгөөд  энэ долоо хоногт үлдсэн дүүргүүдийг  хог цэвэрлэгээний ажлаа  дуусгаж энэ сарын 18-ыг гэхэд “Хоггүй Улаанбаатар” аяныг дүгнэхээ  ЗАА-наас анхаарууллаа. Мөн хур хог байсан газрыг цэвэрлэсэн хэдий ч иргэд эргээд хог хаях асуудал үүсч байгаа учир тухайн цэвэрлэсэн газруудад тохижилт хийж, ая тухтай орчинг бүрдүүлэх талаар ч анхаарч ажиллахыг дүүргийн удирдлагуудад даалгасан байна. Э.Сувд
Shuud.mn
Сонин хачин