Татвар төлөөгүй автомашины бичиг баримтыг хурааж эхэллээ
2012-06-11

Автотээврийн газраас явуулсан  автомашины тооллого, үзлэг оношлогоо  энэ сарын 1-ний өдрөөр  дуусч, нийт  автомашины 80 гаруй хувь нь үзлэгт орсон байна. Харин тогтсон хугацаанд  үзлэг оношлогоонд хамрагдаагүй, татвараа төлөөгүй автомашины бичиг баримтыг  тус газраас өнөөдрөөс хурааж эхэлсэн аж. Үзлэг оношлогооны  хураамжид том оврын автомашин 15000, суудлын автомашин 10000, мотоцикль 5000 төг­рөг төлсөн юм байна. Н.Түвшин  
Shuud.mn
Сонин хачин