Гадаад харилцааны яамнаас мэдээлэл хийнэ
2012-06-12

 Хилийн чанадад амьдарч буй монголчуудын УИХ-ын 2012 оны сонгууль өгсөн байдлын талаар Сонгуулийн ерөнхий хороо болон Гадаад харилцааны яам хамтран өнөөдөр тус яамны хурлын танхимд мэдээлэл хийнэ.

 УИХ-ын 2012 оны сонгуульд  гадаад улсад сурч, ажиллаж буй монголчууд   Улаанбаатарын цагаар  өчигдөр  11.00 цагт  саналаа өгч дууссан юм.

Уржигдар   орон нутгийн цагаар 07-20.00  цагийн хооронд явагдсан санал хураалтад  4320 сонгогч бүртгүүлснээс 2777 иргэн санал өгчээ.   Хэвлэлийн бага хурлын цагийг одоогоор зарлаагүй байна.

Н.Түвшин

Shuud.mn
Сонин хачин