Азийн элсний спортын наадамд оролцоно
2012-06-12

Азийн элсний спортын гурав дахь наадам Зүүн Хятадын далайн эргийн Хай-Янь хотноо зургадугаар сарын 16-22-нд болох билээ. Монгол улс энэхүү наадамд 3х3 сагсан бөмбөг, элсний гандбол, элсний волейбол, модон бөмбөгийн төрөлд тамирчнаа илгээж буй юм. Урьд нь уг наадам Индонезийн Балид 2008, Оманы Мускат хотноо 2010 онд хоёр удаа явагдсан бөгөөд манай тамирчид модон бөмбөг, элсний бөх, триатлоны төрлөөр оролцож 2008 онд олон улсын хэмжээний мастер Т.Энх-Амгалан элсний бөхийн хүнд жинд алтан медаль хүртэж байлаа. Ц.Ганбат
Shuud.mn
Сонин хачин