Ядуурлыг бууруулах төсөлд гарын үсэг зурна
2012-06-13

Азийн хөгжлийн банкны шугамаар Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх гэж буй “Уур амьсгалд зохицсон хөдөөгийн амьжиргаа төсөл”-ийн хэлэлцээрт өнөөдөр 15.30 цагаас Сангийн яаманд гарын үсэг зурна. Сангийн сайд Д.Хаянхярваа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Роберт М. Шоэллхаммэр нар гарын үсэг зурах юм. Малчдыг дэмжих энэ төсөл 2012-2016 оны хугацаанд нийт 2,5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих юм байна. У.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин