Түлэгдсэн аврагчийн бие сайжирч байна
2012-06-14

Дорнод аймгийн Баяндун сумын нутагт гарсан түймрийг унтраах гэж яваад түлэгдсэн онцгой байдлын хэлтсийн таван албан хаагчаас нэг нь нь амьд үлдсэн. 70 хувийн түлэгдэлтэй хэмээн оноштой түүний амийг аврахын тулд Гэмтэл, согог судлалын үндэсний төвийнхөн БНСУ-д эмчлүүлэхээр шилжүүлсэн.Тус улсын Түлэнхийн төвд 10 гаруй хоног эмчлүүлж буй залуугийн  бие ямар байгаа талаар Гэмтэл, согог судлалын үндэсний  төвийн ерөнхий захирал С.Отгонгэрэлээс тодруулахад "Солонгост арьс нөхөх мэс заслыг хэд хэдэн удаа хийлгэсэн. Бие нь анх ирснээсээ сайжирч байна гэхдээ урт хугацааны эмчилгээ шаардлагатай гэж хэлсэн юм. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ц.Амгаланбаяраас тодруулахад “Бид аврагчийнхаа биеийг байнга асууж Солонгосын эмч нартай байнгын холбоотой байгаа. Солонгосын талаас төлбөрийн нэхэмжлэл ирэхэд эмчилгээний зардлыг манай байгууллага 100 хувь төлөхөд бэлэн гэсэн юм. Э.Сувд
Shuud.mn
Сонин хачин